Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Аймгийн зөвлөлөөс 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, сумдын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, нутгийн захиргааны байгууллагын зүгээс баримталж буй бодлого шийдвэр, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэ төрлийн гэмт хэрэг /хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах, цахим гэмт хэрэг/-ийн гаралтын нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт, мэдээллээр хангах, эрх бүхий албан тушаалтны хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 27 сумын Хууль эрхзүйн мэргэжилтнүүд бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, сумдын хэсгийн төлөөлөгчид, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн 5 гишүүн, зарим сумдад ажиллаж буй Олон нийтийн цагдаагийн 8 ажилтан, Зуунмод сумын 6 багийн хэсгийн байцаагчид оролцлоо.