Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх цагдаагийн
байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон
тооны бус Иргэний зөвлөлийн гишүүдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шинээр
томилсон.
Шинээр томилогдсон иргэний зөвлөлийн гишүүдэд мэргэжил
арга зүйн туслалцаа үзүүлэх, ажлын чиглэл өгөх зорилгоор 03 дугаар сарын 30-ны
өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Ажлын албанаас сургалт зохион
байгууллаа.
Сургалтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Ц.Энхбат ажлын чиглэл өгч, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг даалгавар
өглөө. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ-ын Хууль эрх
зүйн хэлтэс, Цагдаагийн газраас холбогдох асуудлаар арга зүйн чиглэл өгч
ажиллалаа.