ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ААС “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР 13 СУМЫГ ХАМРУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙГ ЛҮН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-03-29

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн хэмжээнд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, мал хулгайлах гэмт хэргийг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын ХЭЗХ, Цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран  13 сум, багийн Засаг дарга, сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн ажилтан, МЭҮТ-ийн дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Малчдын бүлгийн төлөөллийг оролцуулан Лүн суманд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Энхбат, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Мөнхзориг,  аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Б.Оюунцэцэг, аймгийн Цагдаагийн газрын Заамар сум дахь цагдаагийн хэлтсийн дарга А.Зандан,  аймгийн Цагдаагийн газрын МХГТХ-ийн дарга Н.Доржбалжид, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд, ХХААГ-ын холбогдох мэргэжилтэнүүд, Лүн сумын ИТХ-ын дарга С.Ганбаатар, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Ганхуяг, ХЭЗХ-ийн мэргэжилтэн н.Ариунзаяа, Лүн, Алтанбулаг, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай, Баянцогт, Бүрэн, Дэлгэрхаан, Заамар, Өндарширээт, Угтаалцайдам,Цээл, Эрдэнэсант гэсэн нийт 13 сумдын багийн засаг дарга, сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн ажилтан, МЭҮТ-ийн дарга нар, цагдаагийн хэсгийн төлөөлөгчид, сумдын малчдын бүлгүүд зэрэг нийт 80 гаруй хүн оролцож байна.

Хэлэлцүүлэгт оролцогсод аймгийн ИТХ-аас батлан гаргаж буй бодлого, шийдвэр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн хэмжээнд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц,  мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа буй арга хэмжээ, тус гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэхэд Нутгийн удирдлагын байгууллагуудын хамтын ажиллагаа, анхаарах асуудлуудын талаар холбогдох асуулт, санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

Аймгийн Цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан, сэргийлэх үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийг бууруулах арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан асуултад хариулт өгч холбогдох санал хүсэлтийг авч хариу өгч ажилласан байна.

Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас малын бүртгэл мэдээлэл, мал амьтан тэдгээрийн гаралтай эд бүтээгдэхүүн тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл, Мэргэжлийн Хяналтын газраас мал махны үйлдвэрлэл худалдаа эрхэлж буй иргэд, ААН-ийн үйл ажиллагаа, гарал үүслийн гэрчилгээний олголтод тавих хяналт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэлийг танилцуулж хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан асуулт хариулт өгч санал хүсэлтийг авч ажилалсан байна.

Тус хэлэлцүүлэгт Лүн сумын ИТХ-ын дарга С.Ганбаатар Лүн сумын ГХУЗөвлөл болон малын хулгайтай тэмцэх дэд зөвлөлийн хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээллийг танилцуулж ажилласан бөгөөд Өндөрширээт сумын 1-р багийн Засаг дарга А.Даваа-Очир тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж ажилалсан байна.

Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн “Сэртэн” багийн малчдийн бүлгийн ахлагч О.Нарантуяа малчдийн бүлгийн тэргүүн туршлага, үйл ажиллагааныхаа  талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Хэлэлцүүлэгт нийт 90 гаруй иргэд оролцсон бөгөөд тус хэлэлцүүлгийг үр дүнтэй, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан өгөөжтэй сайхан болсон талаар өндөр сэтгэлтэй байлаа.

Тус хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт, хийгдсэн ажлын талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4-р сарын 26-ны өдрийн Зургаадугаар хуралдаанд танилцуулан мэдээлж ажиллах юм.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%