ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЭМЧ НАР МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2018-03-28

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдөр Дэлхийн эмч нарын баярын өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгийн нүд, зүрх судас, мэдрэл, дотор, дүрс оношлогооны /эхо/ тэргүүлэх зэргийн таван эмчийг урьж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Дүрс оношлогооны зөвлөх, Клиникийн профессор, Анагаах Ухааны магистр С.Туяа эмчээр ахлуулсан багт Нүдний тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, Анагаах Ухааны магистр Ж.Баттуяа, Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны ахлах зэргийн эмч П.Оюухүү, Зүрх судасны зүрхний хэм алдагдлын мэргэжлийн эмч Е.Досжан, Мэдрэлийн ахлах зэргийн эмч, Анагаах Ухааны магистр Г.Түвшинжаргал нарын тэргүүлэх зэргийн эмч нар үзлэг оношилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд зөвхөн аймгийн төвд оршин суудаг иргэдээс гадна сумдын иргэд зорин  ирж эмчилгээ, үйлчилгээ авч байгаад эмч нарын багийнхан сэтгэл хангалуун байсан төдийгүй энэ ажлын ач холбогдол шууд мэдрэгдэж байгаа талаар ярьж байлаа.

Аймгийн иргэддээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг I, II шатлалын Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Засаг даргын Тамгын газар  өнгөрсөн жил Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй III дах шатлалын эмнэлэгийн санамж бичигт гарын үсэг зурж, гэрээг үзэглэж байсан бол өнөөдөр бодит ажил хэрэг болж анхны үзлэгээ ийнхүү эхлүүлж байгаа юм байна. Цаашид санамж бичгийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцох,  эмчилгээний ур чадварыг сайжруулах чиглэлд шат дараатай үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  e3

Иргэдийн дунд өвчлөлөөрөө хамгийн түгээмэл байдаг, эмчилгээ үйлчилгээний тасагт дараалал их үүсгэдэг, ачаалал нэмдэг зүрх судас, нүд, доторын эмч нар ирж эхо үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгч ажилласанд иргэдийн зүгээс сэтгэл хангалуун байсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%