ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДЭРГЭД “ДАДЛАГАЖУУЛАХ УР ЧАДВАРЫН ӨРӨӨ”-Г НЭЭЛЭЭ

2018-03-28

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилт, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Аймгийн Эрүүл мэндийн газарт “Дадлагажуулах, ур чадварын өрөө”-ний нээлт боллоо.e3

Манай аймаг 27 сумтай. Үйлчлэх хүрээний хүн ам 94 мянга гаруй, 97 багтай, тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн ойрын цэг 17 км, хамгийн хол хүрч үйлчлэх цэг нь 300 орчим км байдаг. Өргөн уудам газар нутагт хүн ам тархаж байрласан, зам тээврийн хүндрэлтэй нөхцөлд амьдардаг хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилгоор анх удаа орон нутагт Эрүүл мэндийн газрын дэргэд “Дадлагажуулах ур чадварын өрөө”-г нээлээ. Энэхүү сургалтын өрөө нь 8 нэр төрлийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, сургалтын гарын авлага, материалаар тоноглогдсон бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн чадавхижуулах гардан үйлдлийг тогтмол хийж хэвших бүрэн боломжтой болжээ.e7

Энэ үеэр багийн эмч нарт зориулсан онол, дадлага хосолсон сургалтыг Эрүүл мэндийн газрын “Дадлагажуулах ур чадварын өрөө”-нд зохион байгуулж нийт сум өрхийн 70 гаруй эмч, жолооч нар хамрагдсан байна. Тус сургалтаар насанд хүрэгчид болон хүүхэд, нярайн амьсгал, зүрх судасны сэхээн амьдруулах арга хэмжээ, AED аппараттай ажиллах дараалал, аюулгүй ажиллагаа, яаралтай тусламжийн эмийн тунг тооцох, тархи, цээжний гэмтлийн оношлогоо, яаралтай тусламж, шарх цэгцлэх менежмент, осголт, хөлдөлт, түлэгдэлтийн үеийн яаралтай тусламж, амь тэнсэж буй хүнд өвчтөн тээвэрлэх зарчим, үзүүлэх тусламжийг багтаасан онол, дадлага, гардан үйлдэл хосолсон хэлбэрээр мэдлэг олгосон чухал ач холбогдол бүхий сургалт болжээ.e6

Ийнхүү анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч болон жолооч нарын анхан шатны тусламж үзүүлэх чадвар дээшилсэн, эрсдлийг зөв үнэлэх, хянах, тусламж үзүүлэх мэдлэг хандлага нэмэгдсэн, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглах, түүнийг хэрэглэх арга техникт суралцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөжээ.e5e4

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%