ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МАЛЧДАД ТУСЛАХ САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

2018-03-27

Алтанбулаг сумын Засаг даргын 2018-03-15 ны өдрийн А/14 тоот захирамжаар “Малчдад туслах сайн үйлсийн аян өрнүүлэх тухай” ажлын хэсэг томилогдон ажиллажээ.  Сумын ЗДТГ болон төсвийн байгуулагууд 4 багийн малчин өрхүүд дунд судалгаа явуулж өвөл, хаврын цагт хамгийн их хохирол амссан болон,  хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа айл өрхүүдээс сонгон тухайн айлдаа очиж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна.20180325130028

Энэ дагуу ЕББДСургуулийн хамт олон Алтан-Овоо 3-р багийн малчин Б.Батзоригын хотонд, Эрүүл мэндийн төвийн хамт олон Аргал 2-р багийн малчин П.Сүхбаатарын хотонд, Цэцэрлэг, Соёлын төв хамт олон хамтран 2-р багийн малчин Ж.Батжаргалын хотонд ажилласан бол сумын ЗДТГ-ын дарга Д.Батжаргалаар  ахлуулсан Тамгын газрын хамт олон Замт 4-р багийн нутаг Тээгийн аманд хаваржиж буй Ч.Батсайханы хотонд очиж хашаа саравч янзлах, өтөг бууцыг хусаж цэвэрлэх, сэг зэмийг түүж шатаах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн энэ үеэр байгууллага, аж ахуй нэгжүүдээс хуримтлуулсан  тусламжийн барааг ажилласан айлууддаа хүлээлгэж өгсөн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%