Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөнд ЗДТГ, Сум дундын ойн анги, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, Ус цаг уурын мэргэжилтнүүд, Аж ахуйн нэгж байгууллагууд, Ойн нөхөрлөл, морин эргүүл зэрэг 70 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөнөөр сумын байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг явуулж, 2017 оны ажлаа дүгнэж цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Байгаль Орчны Яам, НҮБ-ын хамтарсан Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч баг хамт олон “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” сэдэвт сургалт явуулсан байна.
Түүнчлэн Кинва будаа тариалах, тариаланчдын сүлжээ үүсгэх, хөрсний доройтол, эвдрэлийг бууруулах нь сэдвээр Монголын кинва будаа тариалагчдын холбооны тэргүүлэгчид илтгэл тавьжээ. Энэ үеэр 2017 онд эрхэлсэн ажлаараа бусдыгаа манлайлсан байгаль хамгаалагч С.Дашчойдон, ХХТХГ-ын БОУХБайцаагч С.Сосорбурам, Бор-Хоньт нөхөрлөл, Их ундарга нөхөрлөл, морин эргүүл Э.Энхбаяр нарыг Засаг даргын Өргөмжлөлөөр шагнасан байна.