Удирдлагын Академийн мэргэжил дээшлүүлэх институтээс 2018 оны 3-р сарын
19-22 ны өдрүүдэд богино хугацааны зорилтот танхимын
сургалтыг зохион байгуулж аймгийн 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.
Тус богино хугацааны зорилтот танхимын сургалтаар Нутгийн өөрийн удирдлага, Бодлого төлөвлөлт, зохион байгуулалт сэдвийн хүрээнд:
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, албан бичигт тавигдаж буй шаардлага
-Төрийн албаны шинэтгэл
-Ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон түүний үзэл баримтлал
-Төсвийн ил тод байдалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлэх хяналт зэрэг хичээлүүд заагдсан бөгөөд аймгийн 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдаж үнэмлэхээ гардан авлаа.
