Бүжгийн урлагт хайртай, хичээллэх сонирхолтой, амжилт гаргах хүсэлтэй хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулагдсан “Бид бүжиглэх дуртай-2018” уралдааныг Батсүмбэр сумын ЕБСургууль жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 12 бүжгийн хамтлаг оролцож авьяас сорьсноос бага насны ангилалд 1б ангийн “Бүжинхэн” хамтлаг 1-р байр, 1г ангийн “Цоглог” хамтлаг 2-р байр, 3а ангийн “Ирээдүйн одод хамтлаг 3-р байр эзэлсэн байна. Дунд ангийн ангилалд 5в ангийн “Ирээдүйн одод” хамтлаг тэргүүн байр, дотуур байрны “Охид” хамтлаг 2-р байр, 6в ангийн “Бүжиг” хамтлаг 3-р байрыг эзэлсэн бол ахлах ангийн ангилалд 10б ангийн “Бүжиг Бүжиг” хамтлаг 1-р байр, 9г ангийн “Туургатан Монгол” хамтлаг 2-р байр, 10а ангийн “Монголжин” хамтлаг 3-р байрыг эзэлсэн байна.
Гоцлол бүжгийн төрөлд 5в ангийн сурагч Наранчимэг, 8а ангийн сурагч Хонгорзул, 11аангийн сурагч Болорчимэг нар бусдыгаа манлайлсан байна.
Бүжгийн урлаг нь хүүхэд, өсвөр үеийнхнийг тэсвэр хатуужил, хувийн зохион байгуулалт, бие, сэтгэлийн гоо зүйтэй болж төлөвшихөд үндэс суурь нь болж өгдөг. Энэ ч утгаараа хүүхэд бүхэнд энэ төрлийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх ёстой. Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бүжгийн хамтлагын хүрээг өргөтгөх, бүжгийн урлагийг сурталчилах зорилго бүхий тус тэмцээн цаашид илүү өргөн хүрээг хамарч , чанаржина гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байлаа.