Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтэс түүний харьяа агентлагууд болох Орон нутгийн өмчийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Авто тээврийн төв, БОАЖГ, Цахилгаан эрчим хүч, Зуунмад хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хүнс хөдөө аж ахуйн газар, УЦУОШГ, Стандарт хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллагууд тус өдөрлөгт оролцож эдгээр байгууллагуудаас үзүүлдэг үйлчилгээнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Тухайлбал Аймгийн хэмжээнд авто тээврийн үзлэг оношлогоо эхэлсэнтэй холбогдуулан жолооч нар маань энэ жилийн үзлэг оношлогооны онцлог, ямар үзүүлэлтийг хангасан тохиолдолд үзлэгт орох вэ зэрэг өөрт хэрэгтэй мэдээллүүдээ түргэн шуурхай авах юм.
Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд маань согтууруулах ундаа худалдан борлуулах эрхээ сунгуулах, шинээр авах зэрэг үйлчилгээг авах юм.
Тус өдрөөр Стандарт хэмжилзүйн хэлтсээс жин хэмжүүрийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр баталгаажуулах бөгөөд Төв Чандмань-ДЭХГ, Цахилгаан эрчим хүч, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв дуудлагаар очиж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.
