ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МӨНГӨНМОРЬТ СУМАНД ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2018-03-20

Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулж цэцэрлэгийн насны хүүхдийн хүчит бөхийн барилдаан боллоо Мөнгөнморьт сум Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулж цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд хүчит бөхийн барилдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Хүүхдүүдийн сонирхол дээр тулгуурлан, бие бялдар, гоо зүйн хүмүүжил олгох зорилготой барилдаан нас, насны ангилалаар явагддаг бөгөөд энэ жил 55 хүүхэд хамрагдсан байна.2

Ахлах бүлгийн ангилалд Э.Одбаяр тэргүүн байр эзэлж алтан медаль, Н.Алтаншагай хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, Н.Амгаланбаатар гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэн болжээ. Дунд бүлгийн ангилалд У.Эрхэмбаяр тэргүүн байр эзэлж алтан медаль, Б.Даваадорж хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, Т.Сайхантөгс, Д.Сайнбаяр нар гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэн болсон байна.

1Бэлтгэл бүлгийн ангилалд Б.Маргад-Эрдэнэ тэргүүн байр эзэлж алтан медаль, А.Мэндбаяр хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, Б.Түшиг гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн болзлыг хангажээ. Энэ үеэр “Бөхийн цол хэн сайн дуудах вэ” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт 4 хүүхэд оролцсоноос ахлах бүлгийн Н.Дэмиджамц тэргүүлсэн байна. Тэмцээнийг зохион байгуулж ивээн тэтгэсэн “Хэрлэн” цэцэрлэгийн туслах багш Ц.Отгонжаргал тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардуулжээ.5

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%