ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2018-03-20

Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны Нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Даланзадгад суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү барилдааныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачилж аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БТСГ, аймгийн үндэсний бөхийн холбоо, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн “Оюу толгой” ХХК, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ерөнхий ивээн тэтгэгчээр, орон нутгийн “Таван толгой” ХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хос бор морь” ХХК, Дэмүүл агсны охин Шархүүхэн нар ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл 1963 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг, 1963 онд Монгол бүх ард түмний хоёрдугаар спартaкиадаар аймаг, нийгэмлэгээс шалгарсан 29 бөх тойргийн журмаар барилдахад 22 давж зургадугаар байр эзэлж үнэн хүчит чимэг, 1964 оны улсын баяр наадамд тав давж хурц шаламгай чимэг, 1965 онд зургаа давж бат хүчит чимэг, 1968 онд тав давж үнэн итгэлт чимэг, 1969 онд найм давж түүнтэй барилдах байсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хоёр цаг 18 минут барилдсан учир хасагдахад Г.Дэмүүлийг түрүүлсэн гэж тооцож 34 насандаа Монгол Улсын арслан цол авчээ, 1970 онд долоо давж чин зоригт чимэг, 1971 онд тав давж бат суурьт чимэг, 1973 онд зургаа давж тод сонин чимэг, 1978 онд тав давж хурц идэр чимэг тус тус авчээ.

Тус барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Улсын начин Ц.Одбаяр тэргүүтэй улс, аймаг цэргийн цолтой 128 бөх барилдаж тус барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэж, Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Батжаргал нар их шөвгийн дөрөвт үлдлээ.   

Энэ жилийн хувьд Монголын Үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж байгаа Улсын өндөр цолтой бөхчүүд Өмнөговь аймагт ирж зодоглосноороо онцлог байлаа. Дайчин хурц барилдаантай говийн гурван аймгийн манлай бөх улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймаг орон нутгийн удирдлагууд болон Г.Дэмүүл агсны үр хүүхэд, найз нөхөд нь оролцож хүндэтгэл үзүүлжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ТВ9” телевизийн инженер техникийн ажилчдыг мөн “ТВ-9” телевизийн ажилтан, бөх тайлбарлагч Ц.Батнасанг урьж тус барилдааныг Монгол орон даяар шууд дамжуулан хүргэлээ.

Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны Нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулахад хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.

Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%