Баянцогт сум малчдын зөвлөгөөнөө зохион байгуулж 120 гаруй малчид оролцлоо. Энэхүү зөвлөгөөнөөр малчид өөрсдөд тулгарч буй асуудлуудаа нутгийн удирдлагуудтай харилцан ярилцсан мөн малчидтайгаа туршлага солилцсон байна. Зөвлөгөөний үеэр Сумын алтан төлийн эздийг шалгаруулж МАА-н салбарт үр бүтээлтэй ажилласан малчдыг шагнаж урамшуулжээ. Үүнд :
Алтан унаганы эзэнээр 3-р багийн иргэн Л.Баатар,
Алтан тугалын эзэнээр 1-р багийн иргэн Ц.Лхавгадорж,
Алтан хурганы эзэнээр 2-р багийн иргэн Б.Мөнхбат,
Алтан ишигний эзэнээр М.Болдбаатар нар тус тус шалгарсан байна.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн А.Сүхбат хүрэлцэн ирж иргэдтэй уулзаж УИХ, Засгийн газраас гарч байгаа бодлого шийдвэр, шинэ хуулиудын талаар мэдээлэл өгч, өөрийн хийсэн ажлуудын тайлангаа тавьжээ.