ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨВ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2018-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу Монгол цэргийн өдөр төв нутгийн зон олонтой уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд, “Их булаг” цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтсан юм. Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцаж, аймгийн нутагт хэрэгжиж буй Шинэ нисэх онгоцны буудал болон “Их майдар”, дагуул хот зэрэг төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, цаашид хэрхэн ажиллах талаар хамтран ярилцсан юм.

Иргэдтэй уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төв аймагт дэд бүтэц өндөр хөгжсөн. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг дагаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бодлоготой уялдуулан бүтээн байгуулалт дэд бүтцийн асуудлыг шийдэх боломжтойг хэлж Удахгүй болох УИХ-ын Хаврын чуулганаар аялал жуулчлалын бодлогын талаар саналаа илэрхийлнэ. Тухайн үед аялал жуулчлалын бодлого илүү тодорхой болох байх. Хөшигтийн хөндийд аялал жуулчлалын бүс бий болж, ажлын байр олноор бий болох бүрэн боломж байдаг. Бидний хийсэн тооцоогоор 1-5 сая хүртэлх жуулчин татах боломжтой. Энэ бол бүтээн байгуулалтын олон төслийн ердөө багахан хэсэг нь” гээд төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.p1c8mj2md241h15oa3171a36g6g1

Тэрээр иргэдийн үг, шүүмжлэл, санаа бодлыг түлхүү сонссон бөгөөд иргэд төрийн тэргүүнтэй хийх уулзалтад санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Иргэдийн зүгээс аймгийн онцлогоос хамаарсан дэд бүтцийг бий болгож түүгээрээ дамжуулан ажиллах орчин нөхцлийг сайжруулж, шинээр ажлын байр бий болгох, цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад анхаарч ажиллахыг хүслээ. Залуучуудад ажлын байр дутагдалтай, цалин бага байгаа учраас ихэнх нь харь оронд ажиллахаар явж байгаа нь залуу гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар болон монгол хүний үнэлэмж гадны хүмүүсээс доогуур байгаа учир гадаадаас ажиллах хүч олноор авчирч өндөр цалин өгдөг асуудлыг арилгах тухай иргэд ярьж байв.3

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг УИХ, Засгийн газарт хүргэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгах бодолтой байгаагаа хэлсэн юм.4

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%