“ХАРИУЦЛАГАТАЙ АВТО ТЭЭВЭР-2018” ЗӨВЛӨГӨӨНӨӨР 6 СУМАНД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн “Нийтийн зорчигч тээвэр болон шуудан тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” зорилт, “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Төв аймгийн авто тээврийн газраас санаачлан “Хариуцлагатай авто тээвэр-2018” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 27 сумын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нар, 10 гаруй сумдын удирдлагууд оролцож нийтийн тээврийн хяналт шалгалтыг болон тээвэр зохион байгуулалтыг хэрхэн төлөвлөх, чанар стандартыг сайжруулах талаар хэлэлцүүлэг явууллаа. Аймгийн авто тээврийн газрын зүгээс цаашид сумдын удирдлагуудтай зорчигч тээврийн чиглэлээр нягт хамтран ажиллах, үйлчилгээний чанарыг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөөнд оролцогчдод арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Одоогоор аймгийн хэмжээнд 6 аж ахуйн нэгж, 11 сум, 1 багт хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байгаа бөгөөд зөвлөгөөний үр дүнд Аргалант, Баянцогт, Бүрэн, Дэлгэрхаан, Лүн, Эрдэнэсант гэсэн 6 суманд зорчигч тээврийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр болсон нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн ая тухтай, түргэн шуурхай зорчих шаардлагад нийцсэн ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?
санал өгсөн: 114