Даланзадгад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 04-р хурал 2018 оны 03-р сарын 19-нд хуралдан дараах асуудлуудыг хэлэлцлэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. 1. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн тайлан, үр дүнтэй танилцаж сумын төвийн бүсэд яндантай, өөрсдийн галлагаагаар дулаанаа хангаж буй байгууллага, аж ахуй нэгжүүдийг дулааны шугаманд яаралтай холбох, хөрсний бохирдол тоосжилтийн судалгааг хийж мөн түүнээс сэргийлэх арга замуудыг нэвтрүүлэх гэх мэт саналуудыг тэргүүлэгчид нэмж, тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр үүрэг өгөхөөр шийдвэрлэлээ.
2. 2. Алдарт эхийн 1,2-р одонгоор шагнуулах эхчүүдийн материалтай танилцаж дээд шатны байгууллагад уламжлахаар шийдвэрлэв.
3. 3. “Шинэ баг төсөл”-ийг суманд хэрэгжүүлэх салбар зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгууллаа:
Дарга: Даланзадгад сумын ИТХ-ын дарга
Дэд дарга: Даланзадгад сумын Засаг дарга
Гишүүд: Даланзадгад сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Даланзадгад сумын багийн ИНХ-ын дарга нар
Даланзадгад сумын багийн Засаг дарга нар
Нарийн бичгийн дарга: Даланзадгад сумын ЗДТГ-ын дарга