ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭВ

2018-03-16

Ашигт малтмал, газрын тосны газраас манай аймгийн Шарын гол, Хонгор, Дархан сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талаар мэдэгдэл ирүүлсэн.
Уг асуудлыг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, татгалзах санал ирүүлснийг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.03.15/ танилцуулсан юм. 
Ашигт малтмал, газрын тосны газраас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Асгат уул, Мухарын гол, Хустай даваа, Төмөр толгой, Хустай даваа, Төмөр толгой, Сувагтай, Хуурай зэрэг 27 байршил, Шарын гол сумын Дархан хайрхан зэрэг 15 байршил, Дархан сумын Дархан Төмөрлөг зэрэг нийт 46 нэгж талбар бүхий 28688,48 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой хэмээн санал ирүүлснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэв.
Эдгээр газрын байршлыг Тэргүүлэгчид судлан үзэж, бэлчээрийн талбай, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар, газар тариалангийн талбай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай байгаа учраас Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт  ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй хэмээн үзэж, татгалзсан саналыг хүргүүлэхээр боллоо.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%