ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГАЛШАР СУМЫНХАН ЗОЧИЛЛОО

2018-03-16

     Сүхбаатар дүүрэг Хэнтий аймгийн Галшар сумтай эгч дүүсийн харилцаатай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Галшар сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон өчигдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Тус сумын ИТХ-ын дарга П.Энхбаатараар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзан дүүргийн ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцуулав. 
     Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Дүүрэг, сум холбогдох хуулиараа статусын хувьд ижил хэдий ч хүн амын тоо, газар нутгийн байршил, эдийн засгийн чадавхаараа ялгаатай. 
     Бид хамтын ажиллагааны хүрээнд Галшар сумын төрийн албан хаагчдыг туршлага судлуулах, иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо хийлгэх болон бусад олон чиглэлээр санал санаачилгатай ажиллах боломж бий” гэдгийг онцлов. Үдээс хойш Галшар сумын баг бүрэлдэхүүн Эрүүл мэндий төв, Монгол 3 дугаар сургууль, Сүхбаатар клиник сувилал, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%