Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан алба хаагч нарын албаны бэлтгэл, ур чадвар, бие бялдрын болон сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Төрийн цэргийн байгууллагууд болон хууль хяналтын байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Марш тактикийн тэмцээн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 9 байгууллагын 10 тасаг оролцож 1 дүгээр байранд Зэвсэгт хүчний Мото буудлагын тусгай батальоны 330 дугаар анги, 2 дугаар байранд Онцгой байдлын газар, 3 дугаар байранд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 322 дугаар салбар тус тус эзэлсэн байна.