ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ, ОРХОН, ГОВЬСҮМБЭР АЙМГУУДЫН АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018-03-14

      Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ,  МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээтэй хамтран Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт  Дархан-Уул аймагт /2018.03.14/ эхэллээ. 
“Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь Нутгийн удирдлагын эрхзүйн орчинг сайжруулах, бүх шатны хурлын зохион байгуулалтын чадавхийг дээшлүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн онд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхан шатны нэгж буюу Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг улс орон даяар зохион байгуулж байсан юм. 
Уг сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох бүх шатны хурлын чадавхийг дээшлүүлэхэд оюуны томоохон хөрөнгө оруулалт оруулж болж байгааг онцлон хэлсэн юм.

Манай аймагт зохион байгуулагдаж “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтад Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын аймаг, сумдын ИТХ-ын 70 гаруй эмэгтэй Төлөөлөгчид оролцож, 2 танхимд хуваагдаж хичээллэж байгаа бөгөөд сургалтыг  Үндэсний сургагч багш нар удирдан явуулж байна. 

Сургагч багшаар МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч, Хуульч, Жендерийн Үндэсний хорооны гишүүн Д.Энхжаргал, “Бидний оролцоо хөгжилд” ТББ-ын тэргүүн, Нийгмийн удирдлагын магистр Ж.Чанцалдулам, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Дархан-Уул аймагт дахь газрын дарга Г.Алтантуяа, ОСИТБС-ын Үндэсний зөвлөлийн гишүүн, “Хил хязгааргүй алхам төв” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар ажиллаж,  “Эрх мэдлийн төрөл, хэлбэрүүд”, “Хамтын манлайлал”, Улс төрийн оролцогч талуудын шинжилгээ “Талбар”, Төлөөлөл ба төлөөлөх чиг үүрэг зэрэг сэдвүүдээр лекц тавьж, мөн дасгал, хэлэлцүүлэг, бүлгээр ажиллах зэрэг оролцоонд тулгуурласан сургалтыг зохион байгуулж байна. 
Уг сургалт 2 өдөр үргэлжлэх юм. 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%