Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Архуст сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан ЗДТГазартай хамтран “Эмэгтэй та эрхэм” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 335 эмэгтэй оролцсон бөгөөд гурван хүү дарааллан төрүүлсэн 21 дарь эхэд “ДАРХАН БЭР” хүндэт цол тэмдгийг гардуулжээ.
Тус үйл ажиллагаа нь нээлт, урлагын арга хэмжээ, шагнал гардуулах ёслол гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээг нээж эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга С.Энхцэцэг болон Засаг дарга Б.Батбаатар нар бүх эмэгтэйчүүддээ баяр хүргэж үг хэлсэн байна.