Аймгийн хэмжээнд дэс түшмэлийн 5, туслах түшмэлийн 22, нийт 27 сул ажлын байрыг мэргэшлийн шалгалтаар нөхөх бүртгэл эхлэлээ. Энэ удаагийн шалгалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж буй сонгон шалгаруулалтын бүртгэлд өөр орон нутаг, нийслэлийн харьяалалтай иргэн бүртгэхгүй, шалгалтад оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр тухайн орон нутгийн иргэд сул ажлын байранд өрсөлдөх боломж нэмэгдэж байгаа юм.
