Монголын уламжлалт ёс заншлыг таниулах зорилгоор бага дунд ангийн сурагчдын дунд, эцэг эхийн дэмжлэг дээр тулгуурлан “Ёс заншлаа дээдэлье” өдөрлөгийг зохион байгуулжээ. Уг өдөрлөг нь жил бүр уламжлал болон зохиогддог бөгөөд энэ жил хүрээгээ тэлж таван бүлгийн 20 баг 160 гаруй сурагч, 72 эцэг эхийн төлөөлөл оролцсон байна. Өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулснаар эцэг эх, багш,сурагчдын хамтын ажиллагаанд ахиц гарахаас гадна хүүхдүүдэд бага наснаас нь Монголын уламжлалт ёс заншлаа танин мэдэхэд дэм болж өгдөг ихээхэн ач холбогдолтой аж. Энэ үеэр олон тэмцээн, уралдаанууд зохиогдож шилдгүүдээ тодруулсан байна.
Бага ангиас :
1-р байр Ц.Батцэцэг багштай 1в анги
2-р байр Д.Тэрбиш багштай 3в анги
3-р байр Т.Долгормаа багштай 5а анги
Дунд ангиас
1-р байр Ю. Буянжаргал багштай 6б анги
2-р байр А.Дуламсүрэн багштай 7в анги
3-р байр Б.Мягмарсүрэн багштай 6а анги тус тус эзэлжээ.