ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЛҮН СУМ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР…

2018-03-12

Төв аймгийн Лүн сум нь 2613 хүн амтай бөгөөд түүний 49.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тус сумын нийт эмэгтэйчүүдийн дунд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Тухайлбал 6 баг оролцсон гар бөмбөгийн тэмцээнд С.Сарангэрэл ахлагчтай ЕБСургуулийн багийн хамт олон тэргүүн байр эзэлсэн бол нийт эмэгтэйчүүдээ “хамгийн хамгийн” номинацид шалгаруулан шагнал гардуулжээ.DSC0784

“Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр” Б.Оюунчимэг, “Шилдэг эмэгтэйгээр” О.Оюунжаргал, “Ажилсаг нямбай эмэгтэй”-гээр Л.Ариунтунгалаг, “Хөдөлмөрч эмэгтэй”-гээр Ч.Анхтуяа, “Ачлалт бэр”-ээр Ш.Наранцэцэг, “Буянт ээж”-ээр Ш.Хоролсүрэн, “Бүтээлч эмэгтэй”-гээр Г.Дэлгэрмаа, Д.Мандал, “Авъяаслаг, спортлог эмэгтэй”-гээр М.Энхтуяа нарыг шалгаруулан шагнаж урамшуулсан байна. Мөн сумын Соёлын төвд эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал болж уг хурлаар “суманд зохиогдож байгаа аливаа арга хэмжээг сумын эмэгтэйчүүд манлайлан идэвхи санаачлагатай оролцож байх” уриалгыг гаргасан бөгөөд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийг удирдаж явсан олон эмэгтэйчүүд, сумын үе үеийн хурлын төлөөлөгчид оролцжээ.DSC0835

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%