Сумаас төрсөн улс, аймаг, сумын аварга малчдын зөвөлгөөнийг 2017 оны 3 сарын 05-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр:
- Мал эмнэлгийн нэгжүүдтэй хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгыг маш сайн чанартай хийж, өөрсдийн хүчээр хамтран малаа эрүүлжүүлэх,
- Бэлчээрийг хуваарьтай ашиглах, хамгаалах үйл ажиллагааг сум орон нутгийн эрх хэмжээнд шийдвэрлэн хэрэгжүүлэх, отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулан тарга хүчний үзлэгийг хийж байх,
- Малчин бүр өөрсдийн өвөлжөө, хаваржааны засвар үйлчилгээ,дулаалгыг чанартай сайн хийж, хашаа хорооныхоо хөрзөнг ховхлон ариутгал халдваргүйжүүлэлт хийх, өтөг бууцыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн, өвс тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлэх,
- Орон нутгийнхаа онцлог өөрсдийн боломжинд тулгуурлан мал тэжээж болохуйц сөлийн хомоол,таана, хөмүүл, халгай сүрэл лай үр тарианы хаягдал болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр гар тэжээл бэлтгэж заншил болгох
- Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөлмөрөө хоршиж хадлан бэлтгэл, хонь ноослох, ямаа самнах санаачлагыг дэмжиж, ажилгүй иргэдэдийг ажлын байраар хангах. Малчин эрсдэлийн даатгалд малаа хамруулах зэрэг асуудлаар зөвлөлдөж уриалга гаргасан байна.
Мөн энэ үеэр шагнал гардуулах ажиллагаа болов. Үүнд: Аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр Г.Өсөхжаргал, аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр Ч.Түмэн-Өлзий, Д.Сандуйжав, М.Галсүрэн нарыг, аймгийн ХХААГ-ын Өргөмжлөлөөр Л.Хүрэлбаатар, Д.Бат-Эрдэнэ, сумын 2017 оны аварга малчнаар Д.Энхбат, Д.Оргихнаран, Н.Ганболд нар тодорч, Мянгат малчны БАТЛАМЖ-ыг шинээр төрсөн 5 малчинд гардууллаа.