Төв аймгийн Зуунмод суманд UPR-Хүний эрхийн төлөв байдлын
дүгнэлт хэлэлцүүлэг 2018 оны 3-р сарын 06-нд боллоо.
UPR-Хүний эрхийн
төлөв байдлын ээлжит дүгнэлт
хэлэлцүүлгийг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Монголын
Хүний эрхийн байгууллагуудын форум, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 4
бүсэд зохион байгуулан явуулах бөгөөд Төв аймгаас эхэлсэн юм.
Тус хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн яамны гэрээ эрх
зүй, гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга н.Бат-өлзий, Гадаад
харилцааны яамны олон улсын төрийн эрх зүй, хүний эрхийн хэлтсийн дарга н.Оюу, Нээлттэй
нийгэм форумын засаглалын менежер Б.Хишигсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын
гадаад харилцааны референт н.Ариунаа, Хууль дотоод хэргийн яамны гэрээ эрх зүй
хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн н.Нарантуяа, Монголын эмэгтэйчүүдийн
хөдөлмөрийг дэмжих холбооны захирал н.Ариунаа, Нээлттэй нийгэм форумын сэтгүүлч
н.Мөнхгэрэл, Нээлттэй нийгэм форумын соёлын хөтөлбөр хариуцсан ажилтан
н.Үүрийнтуяа болон аймгийн ИТХ-ын Ажлын
алба, ЗДТГ түүний харъяа агентлаг төрийн байгууллагуудын албан хаагчид болон
аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Зуунмод
сумын 6-н багийн иргэдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.