ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Нэрэмжит өдөрлөг зохион байгууллаа

2014-08-20

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, Төрийн байгууллагын асуудал эрхэлсэн хорооны нэрэмжит өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Нээлттэй өдөрлөгийг тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  зохион байгуулсан бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгууллагын асуудал эрхэлсэн хорооны дарга Ц.Рэнцэндорж нээж үг хэлсэн юм. Өдөрлөгт хорооны гишүүдээс гадна дүүргийн удирдлагууд оролцов.
Өдөрлөгийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, Төрийн байгууллагын асуудал эрхэлсэн хороо Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс болон Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран  дүүргийн 10-19 дүгээр хорооны иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан юм.
Хэлтэс, албаны албан хаагчид өөрсдийн эрхэлсэн ажлын хүрээнд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, иргэдээс хуудсаар санал авснаас гадна мэдээ мэдээлэл зөвлөгөө өгч, хэрэгцээт гарын авлага материалаар хангалаа. Түүнчлэн Онцгой байдлын албан хаагчид 15, 16 дугаар хорооны зарим айл өрхийн хашаагаар орж үер ус, ой хээр, гал түймрийн гамшиг аюулаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө хүргэлээ. Мөн энэ үеэр хамтран ажилласан хэлтэс албаныханд дурсамж гардуулав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%