ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ НЭГДСЭН СОРИЛ ЭХЭЛЛЭЭ

2018-03-12

Аймгийн Засаг даргын А/61 тоот захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол соёл урлагийн газраас өнгөрсөн хичээлийн жилд  аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудыг хамарсан “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг зохион байгуулсан байна. Тус аяны үр дүнд сургалтын чанарт тодорхой үр дүн гарсан хэдий ч Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдыг амжилттай бэлтгэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэж үзэн тус аяныг жил бүр зохион байгуулах шийдвэр гарсан байна.1

Аяны зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн дэвших болон төгсөх шалгалтын гүйцэтгэлийн хувийг хүрсэн түвшнээс нэмэгдүүлэх; 12-р ангийн сурагчдыг ЭЕШ-д амжилт гаргах сэтгэлзүйн бэлтгэлийг хангах, сорил шалгалтын материал дээр ажиллах арга барилд сургах; хичээл бүрээр олимпиадын гүйцэтгэлийг дээшлүүлж, III даваанд амжилт гаргасан багш, сурагчдын тоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Тус аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сургуулийн аргазүйн багийн багш нараас гадна сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөллийг оролцуулж байгаагаараа онцлогтой болж байгаа юм.2

“Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье-II” аяны хүрээнд аймгийн хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 10 хичээлээр 922 сурагч нэгдсэн сорилд хамрагдаж байгаа бөгөөд 276 багш даалгаврын тохирцод шинжилгээ хийж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%