ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

2018-03-12

Аймгийн Засаг даргын захирамжаар төрийн албаны чанар хүртээмжийг дээшлүүлэх жилийн хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээний нэг Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 батламж гардуулах ажиллагаа аймгийн нийгмийн даатгалын хэлтэс дээр боллоо.2

Олон улсын чанарын стандартын гол зорилг нь  хэрэглэгчид төвлөрөх, аливаа байгууллага хэрэглэгч иргэдийн хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавих ёстой гэсэн байгууллагын менежментийн утга санааг агуулсан байдаг аж. ISO9001 стандарт гэдэг нь анх 1987 онд Олон улсын стандарт гэгдэж олны хүртээл болж байсан бөгөөд 1994 онд Монгол улсад нэвтэрч байжээ. Одоогоор манай улсын 150 орчим байгууллага Олон улсын санарын шаардлага хангасан байгууллага гэсэн бүртгэлтэй байдаг юм байна.1

Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2015 оноос хойш уг тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийж эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, иргэдэд таниулах, нийгмийн баталгааг хангах, нэмэгдүүлэх зорилго тавин ажилласан байна. Түүнчлэн МҮОНТелевизээс зохион байгуулсан “Малчин даатгуулагч таны төлөө” болзолт уралдаанд Хамгийн олон малчдыг даатгалд хамруулсан байгууллага болсон байна.4

Нийгмийн даатгалын хэлтэс нь цаашид гаргасан амжилтаа бататгаж, чанарын үнэлэмжийг нэмэгдүүлэн ажиллах болно гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%