ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНТЭЙ ТАНИЛЦАВ

2018-03-09

Аймгийн ИТХ-ын Засаг захиргаа хууль, эрх зүйн бодлого хяналтын хороо өнөөдөр /2018.03.09/ Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнтэй танилцав. 
Тус хуралд Засаг захиргаа хууль, эрх зүйн бодлого хяналтын хорооны дарга Т.Ганболд, хорооны гишүүн Д.Хүрэлчимэг, Г.Эрдэнэсүх, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, мэргэжилтэн О.Мөнхсүрэн, Д.Цэрэнлхам нар оролцов. 
2017 оны жилийн эцсийн байдлаар  78 шийдвэрийн 107 заалт  98.30 % буюу 4.91 онооны үнэлгээтэй байгаа бөгөөд үүнээс хугацаа дууссан 6, хүчингүй болсон 3, төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосон 1, хөрөнгийн эх үүсвэргүй 1, бусад 1, нийт 12 шийдвэрийн хасах саналыг Засгийн газрын Хэрэг ЗГХЭГ-т хүргүүлсэн тухай Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн О.Мөнхсүрэн мэдээлсэн юм.
Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнтэй танилцаж, ажлын төлөвлөлт, тайланг сайжруулах, зөвлөмжийг салбар тус бүрээр гаргаж хүргүүлэх, хангалтгүй ажилласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах саналаа танилцуулах, аймгийн ЗДҮАХ-т тусгагдсан хугацаа болоогүй заалтуудын жагсаалтыг гаргаж танилцуулах үүрэг чиглэл өгөв. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%