ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ардын их хурлын депутат Ш.Цэнд гуайд хүндэтгэл үзүүллээ.

2018-03-09

өрийн дээд эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллага

    1960 онд баталсан БНМАУ-ын III дахь Үндсэн хуульд тус улсад гагцхүү Ардын Их Хурал нь хууль тогтоох эрхтэй, төрийн эрх барих дээд байгууллага байх, Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчид төрийн эрх барих дээд байгууллага байхаар заасан. Ардын Их Хурал (АИХ) бүх шатны Ардын Депутатуудын Хурлын системийг толгойлон улс орныг төрийн зүгээс удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь хянаж удирдан, Үндсэн хууль, бусад хуулиудыг батлах эрх эдэлж байв. АИХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, орлогч дарга нар, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд орж байв. АИХ-ын Тэргүүлэгчид АИХ-д ажлаа хариуцан тайлагнах ба түүний эрх хэмжээнд хамаардаг зарим чухал асуудлыг чуулганы чөлөөт цагт шийдвэрлэж байв. Үүний нэг жишээ бол АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар хууль батлаад түүнийгээ дараа нь АИХ-ын чуулганд оруулж баталгаажуулдаг байсан нь АИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг хэлбэрдэхэд хүргэж байв. Түүнчлэн АИХ-д Мандатын комиссоос гадна төлөвлөгөө төсвийн, хуулийн төсөл боловсруулах ба үндэсний асуудлын, хөдөө аж ахуйн, аж үйлдвэрийн, соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалахын болон залуучуудын асуудал эрхлэх зэрэг 10 гаруй байнгын комисс ажиллаж байв.

    БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар түүхэн үүргээ гүйцэтгэж, үйл ажиллагаагаа зогсоосон.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%