ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хурал хуралдлаа

2018-03-07

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд нийт 103.8 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаагийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах нэн шаардлагатай байгаа тул аймгийн Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлсэн албан хүсэлтийг хэлэлцэн орон нутгийг хөгжлийг дэмжих зорилгоор орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээ байгуулан ажиллах эрхийг аймгийн Засаг даргад зөвшөөрч, чиглэл хүргүүллээ.

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах ажлын хэсэг, Даланзадгад сумын хэрэглээний халуун усаар хангагдах боломжтой орон сууцыг судлан, санал боловсруулах ажлын хэсгүүдийг байгууллаа.

Төрийн байгууллагуудыг мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцөөр хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах шаардлагыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх хөтөлбөр"-ийн хавсралтийн 7, 9 дүгээр зүйлд өөрчлөлт орууллаа.

Даланзадгад суманд явж эхлэх нийтийн тээврийн үйлчилгээг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хангах үүднээс “Даланзадгад сумын тээвэр” ОНӨААТҮГ-ын дүрмийг баталж, аймгийн Засаг даргад гүйцэтгэх удирдлагыг томилж, бүтэц орон тоог тогтоож ажиллахыг даалгалаа.

Мөн орон нутгийн өмчийн тухай болон иргэдийг төрийн шагналд тодорхойлох, аймгийн ИТХ-ын хүндэт жуухаар шагнах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%