ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2018-03-07

Монгол Улсын цэргийн насны оюутан залууст иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, суралцаж буй хугацаандаа цэргийн алба хаах боломж бүрдүүлсэн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 01-ний өдрөөс эхэлсэн. 

Сүхбаатар дүүргийн хувьд оюутан залуусын бүртгэлийг Засаг даргын Тамгын газрын байрны 1 давхрын Иргэний танхимдаа бүртгэж байна. 
Бүртгүүлэх оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. 
Үүнд:
1.Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх 
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /”Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2,8-аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл 
Цээжний рентгэн зураг, хэвлийн чанд авианы оношлогоо, цусны дэлгэрэнгүй, шээсний дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ, БЗХД, зүрхний цахилгаан бичлэг, элэгний В,С вирусны шинжилгээ өгч, хариуг авсан байх шаардлагатай.
Мөн 18 настай оюутан нь 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх зэрэг шаардлагууд тавигджээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%