ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “БУЯНТАЙ ЭЭЖ”, “ШИЛДЭГ ЭЭЖ” –ҮҮДИЙГ ТОДРУУЛАВ

2018-03-05

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо, аймгийн ЗДТГ-тай хамтарч Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын 108 дахь өдрийг тохиолдуулж аймгийн Залуучууд театрт “Мянган ээжийн баяр”-ыг өнөөдөр /2018.03.05/ зохион байгууллаа.
Манай аймагт “Мянган ээжийн баяр”-ыг 1995 онд анх санаачлан тэмдэглэж ирснээс хойш өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд хөдөлмөрийн шилдэг тэргүүний амжилт гаргасан, олон хүүхэд төрүүлж, өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг тодруулан алдаршуулдаг уламжлалтай.
“Мянган ээжийн баяр”-т аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат болон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга, тэргүүлэгчид, бүх сумдын эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. 
Баярын үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаа тус холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл хийсэн юм.
Мөн хөдөлмөрийн шилдэг тэргүүний амжилт гаргасан, үр хүүхдүүдээ өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн ээжүүддээ аймгийн удирдлагууд баяр хүргэн, шагналыг нь гардуулсан юм. Үүнд “Буянт ээж” өргөмжлөлөөр 36, “Шилдэг ээж” өргөмжлөлөөр 11, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 4, Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 4,  Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр 2 ээжийг тус тус шалгаруулж цол өргөмжлөл гардууллаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%