ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЛҮН СУМАНД “ХӨГЖСӨН БАГШААС ЧАДВАРЛАГ СУРАГЧ” БОЛОВСРОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2018-03-05

Монгол улсын боловсролын их сургуулийн харъяа Архангай аймгийн багшийн сургуулиас хөдөө орон нутгийн багш нарын дунд мэргэжил дээшлүүлэх магистрийн сургалтыг Лүн сумын ЕБСургууль дээр хоёр жилийн хугацаанд явуулсан бөгөөд уг арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Лүн, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант сумдын ЕБСургууль болон Сургуулийн өмнөх боловсролын 27 багш амжилттай суралцаж төгссөн байна.DSC0670

Төгсөгчдийн энгэрийн тэмдэг, Диплом гардуулах арга хэмжээ энэ сарын 1 ны өдөр зохион байгуулагдаж уг арга хэмжээн дээр Архангай багшийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхмийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор, профессор, Б.Мөнхтуяа нийт багш нартаа хандан “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” бэлтгэгдэн гардаг учраас өдөр тутам өөрийгөө дайчлан шинийг сурч мэдэж, амжилтаа ахиулж байхыг уриалсан байна. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Ганбаатар нийт төгсөгчиддөө баяр хүргэж талархал үнэ бүхий зүйл гардуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь орон нутагт ажлын байран дээрээ сурч хөгжих, мэдлэг мэргэжилээ дээшлүүлэх хүсэлтэй багш нарыг дэмжсэн ажил боллоо хэмээн  дүгнэжээ.DSC0655

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%