ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД БАЯНЦАГААН, СЭРГЭЛЭН, ЗУУНМОД СУМДАД АЖИЛЛАЛАА

2018-03-02

Улсын Их Хурлын дарга М.Энхболд баасан гаригт Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод суманд ажиллалаа. Тэрбээр 2016 оны намраас хойших УИХ-ын ээлжит 3 чуулганаар баталж, хэрэгжүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор энэхүү 5 хоногийн томилолтыг хэрэгжүүлсэн юм.

Баянцагаан суманд энэ өвөл цас багатай, өнтэй өвөл болсон бол Сэргэлэн суманд цас их хэмжээгээр орж, өвөлжилтөд нэлээд хүндрэл учруулжээ. Малын хорогдол харьцангуй бага байгаа ч хавартаа байдал хүндэрч магадгүйг сумын удирдлагууд хэлж байлаа. Дээрх хоёр сумын малчид адуугаа олноор нь шуурганд уруудуулж алдсан бөгөөд цаад тал нь Замын-Үүд хүрсэн гэнэ. Сураггүй алга болсон адуу олон байгаа бөгөөд Сэргэлэн сумын хэмжээнд л гэхэд нийтдээ 12.000 орчим адуу алга болсон талаар сумын Засаг дарга Э.Энхбаяр хэллээ.

cba23d02-580f-4208-ae4a-473661bd10f5

Баянцагааныхан 2017 онд малаа таван төрөл дээр нь өсгөж, 293.0 мянган мал тоолуулсан нь тус сумын түүхэн дэх дээд амжилт гэж Засаг дарга Ж.Ганбат танилцуулж байна.  Хөдөөгийн сумдын хувьд өнгөрсөн жил зуншлага тааруу болсон тул цас ханзарлаа ч малд идэх юм байхгүй, нэлээд зүтгүү өвөл болж магадгүй гэж иргэд үзэж байна. Аймаг, улсаас болон тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд М.Энхболд дарга ч биечлэн өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаа юм байна. Баянцагаанд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хөл хорио тогтоосон ч саяхнаас хорио цээрийн дэглэм буурч байгаа гэнэ.

Аймгийн төв буюу Зуунмод сумынхны хувьд 2018 оныг бүтээн байгуулалтын жил болно хэмээн олзуурхаж байна. УИХ-ын дарга томилолтынхоо үеэр тус сумын Ланс багт жишиг багийн төв, Ланс-Баруунзуунмодыг холбосон хатуу хучилттай авто зам-гүүрийн байгууламж, автовокзалын шав тавих ёслолд оролцлоо. Тус аймагт 2018-2019 онд 230 гаруй тэрбум төгрөгийн 28 объектыг барьж байгуулах ажээ.1

Дээрх 3 суманд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр малаас гаралтай түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, улмаар том үйлдвэрүүдтэй хоршин ажиллах талаар санаачилга гаргаж, зорилго тавьж буй нь анзаарагдлаа. Баянцагаан, Сэргэлэн суманд үлийн цагаан оготноос бэлчээрээ хамгаалах ажлыг хийхгүй бол горьгүй болж байгааг малчид сануулж байв.

Зуунмод суманд болсон уулзалтын үеэр Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр бүх хүүхдэд олгох, тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөг болгох, татварыг орлогын хэмжээнд нь ногдуулах биш, жишиг татварын тогтолцоонд шилжүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх иргэдийн санаачилгыг бодлогоор дэмжих, татварын дарамтыг цаашид бууруулах зэрэг хүсэлтийг тавьж байлаа.

Өмнөх сумдад иргэдийн ярианы байнгын сэдэв болж байсан намчирхлыг зогсоох, төрийн албанд, ялангуяа УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудал дээрх сумдад хийсэн уулзалтын үеэр ч хөндөгдөж байна.



УИХ-ын дарга М.Энхболд иргэдийн тавьсан асуултад тодорхой хариулт өгч, төр засгийн бодлогод зайлшгүй тусгах асуудлуудыг судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Улстөржилт, намчирхлаас хол байж, бодлого үйл ажиллагаагаараа л өрсөлдөж, эв эеэ нэгтгэн нийт Монголын эрх ашгийн төлөө хамтран зүтгэх нь улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллага, нийт иргэдийн эн тэргүүний эрхэм ашиг сонирхол байх ёстой” гээд, “УИХ сахилга хариуцлагыг сахин биелүүлэх асуудлыг өөрөөсөө эхэлнэ. Ирэх хаврын чуулганаар энэ чиглэлийн хуулиудыг батлахаар төлөвлөж байна” хэмээн уулзалтын төгсгөлд хэлэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%