Аймгийн ЗДТГ, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба хамтран “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх жил”-ийн хүрээнд төрийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай чанартай, хүртээмжтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх зорилгоор Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, 27 сумын Олон нийт интернет мэдээллийн төвийн ажилчдад “Төрийн мэдээллийг иргэд олон нийтэд чанартай, хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тухайн сургалт нь онол практикийг хослуулахаас гадна сургалтын төгсгөлд заагдсан хичээлүүдээр даалгавар өгч гүйцэтгүүлснээрээ ихээхэн онцлогтой, үр дүнгээ өгсөн сургалт болов. Мөн сургалтын үеэр төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан болон өнгөрсөн 2017 оны ажлаараа бусдыгаа манлайлсан Борнуур сумын Олон нийт интернет мэдээллийн төвийн ажилчин Р.Энхцэцэг аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр, Баяндэлгэр сумын Олон нийт интернет мэдээллийн төвийн ажилчин Г.Дуламсүрэн, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг Хүндэт жуух бичгээр тус тус шагнаж урамшууллаа.