ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Багш солилцоо -2018 арга хэмжээ болжээ

2018-03-01

2018 оны 02 дугаар сарын 28-нд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор сумуудын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын туслах багш нарын дунд "Багш солилцоо-2018" үйл ажиллагаа явагдлаа. Аймгийн хэмжээнд нийт 174 туслах багш цэцэрлэгүүдээр солигдон ажиллаж очсон цэцэрлэгийнхээ онцлог, үйл ажиллагаа туршлагаас суралцаж, өөрийнхөө байгууллагын үйл ажиллагаа, туршлагаас түгээн дэлгэрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 12 бүлэгтэй цэцэрлэгийн 12 туслах багш нь 12 өөр цэцэрлэгт очиж туршлага судлаад эргээд өөрийн цэцэрлэгтээ 12 цэцэрлэгийн туршлагаас судлан суралцан ирж байгаад энэ ажлын гол зорилго оршиж байгаа ажээ. Мөн энэхүү багш солилцооны үеэр СӨББ-ууд туслах багш нараараа давхар хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%