Төв аймаг 1997 оноос БНСУ-ын Кангвон мужтай гадаад харилцааны хамтын ажиллагаатай болсон бөгөөд өнөөг хүртэл жилээс жилд өргөжин хөгжиж байна.
БНСУ-ын Kангвон мужийн Пёнчан хотод зохион байгуулагдсан “Пёнчан- 2018” өвлийн олимпын нээлтэд Кангвон
мужийн урилгаар Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал,
аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг,
НБХ-ийн Соёл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, МТТ-ын дарга Д.Мөнхбат болон Монгол
туургатан театрын уран бүтээлчид оролцлоо.
Хүн төрөлхтөний эв нэгдлийн баяр олимпийн наадам “Пёнчан- 2018” өвлийн
олимпийн нээлтийн үйл ажиллагаанд “Монгол туургатан” театрын уран бүтээлчид монгол
үндэстний уламжлалт ардын урлагийн уран бүтээлийн дээжээс өргөн дэвшүүллээ.
Төв
аймаг Бүгд найрамдах Солонгос улсын Kангвон
мужтай гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуусын солилцоо зүүн
Азийн 7-8 орны залуустай өөрийн аймгийн оюутан залуусын төлөөлөл болгон жил бүр
4-5 оюутныг БНСУ-ын Kангвон мужид зохион байгуулагддаг олон
улсын оюутны чуулга уулзалтад англи хэл дээр илтгэл тавин оролцуулдагаас гадна Кангвон
мужийн Кангнюн хотод жил бүр зохиогддог Олон улсын хүүхэд багачуудын ардын урлагийн
их наадамд жил бүр сурагч хүүхдүүдийг
оролцуулдаг болсон билээ.
БНСУ-ын
хөрөнгө оруулалтаар аймаг орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа
явуулах тэр дундаа хөдөө аж ахуй түүний дотор газар тариалан, нарийн ногооны хүлэмжийн
аж ахуй зэрэг нилээдгүй ажил хийгдээд байгаа юм.