ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хурал хуралдлаа

2018-02-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хурал 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

Говь цөлийн бүс нутгийг элсний нүүдэл, цөлжилтөөс хамгаалж, ойжуулах зорилгоор 2018-2020 онд хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн ойн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөг мөн аялал жуулчлалын улиралд гадаадын болон дотоодын жуулчдыг хүлээж авах зориулалтаар Монгол гэр ажиллуулах журмыг, Уст цэг шинээр гаргах, засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах аймгийн жишиг журмыг, Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх журмыг тус тус хэлэлцэн баталлаа.

Даланзадгад сумын ундны усны аюулгүй байдлын 2015-2017 оны  төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж төлөвлөгөөг 94.1 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж, аймгийн 2018 оны ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг баталлаа.

Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх” журмын явцын хэрэгжилттэй, “Тонн баялаг-Нэг мод” хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй, “Аюулгүй амар амгалан Өмнөговь” хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй танилцаж, “Аюулгүй амар амгалан Өмнөговь” хөтөлбөрийн  хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталлаа.

Агаарын бохирдол, тоосжилтын улмаас Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн барих 8,2 км авто зам болон аймаг орон нутагтай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг, Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн компаниудын оролцоог нэмэгдүүлэх ажлын хэсгүүдийг байгууллаа.

Мөн иргэдийг төрийн шагналд тодорхойлох, аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай, Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгоход санал өгөх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус хурлын үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн орон нутгийн төлөөлөлтэй уулзаж Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх, уурхайн орчинд тавигдах 8.2 км авто замын ажлыг эрчимжүүлэх, аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн бизнес төлөвлөгөөнд орон нутаг, иргэдрүү чиглэсэн тодорхой ажил хийх, хөрөнгө тусгаж ажиллахыг анхаарууллаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%