Төв аймаг 2018 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан манай улсын томоохон компаниудын нэг “Говь” ХК-аас ноолуурын анхан шатны үйлдвэрийн цогцолбор Төв аймагт барих төсөл ирүүлснийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Төсөл энэ оны 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд үйлдвэр нь жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах бөгөөд жилдээ 2000 тонн ноолуур боловсруулах хүчин чадал бүхий нэг угаалтаар цагт 650-700 кг ноолуур угаах машин, 1 LFN машин нь цагт 3 кг-ыг самнах хүчин чадалтай 40 ширхэг машинтай томоохон үйлдвэр баригдах юм. Үйлдвэр баригдсанаар шинээр 232 байнгын ажлын байр нэмэгдэхээс гадна Төв аймгийн малчид ноолуураа шууд үйлдвэрт борлуулах таатай нөхцөл бүрдэх юм.