Монголын цанын холбоо, аймгийн ЗДТГ, БТСГ хамтран “Жаргалант-2018” өсвөрийн цанычдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 02-р сарын 22-25-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулан явууллаа.
Тэмцээнд 12 аймаг, 2 дүүргийн 20 багийн 164 тамирчин оролцож 96 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Манай аймгийн тамирчдын хувьд эхний өдрийн уралдаанд 11-12 насны ангилалын охидын 2.5 км-ийн зайд тэших техникийн төрлөөр Н.Мөнгөнцэцэг мөнгөн медаль, хөвгүүдийн 2.5 км-ийн зайд Г.Энхнасан мөнгө, А.Хүслэн хүрэл иедаль, 13-14 насны охидын 2.5 км-ийн зайд Д.Урангоо хүрэл, хөвгүүдийн 2.5 км-ийн зайд С.Энхболд алт, 17-18-насны охидын 7.5 км-ийн зайд Д.Оюунчимэг алт, хөвгүүдийн 10 км-ийн зайд М.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж 32.57.61 амжилтаар МУ-ын спортын мастерийн болзлыг биелүүлсэн амжилт үзүүлсэн юм. Тэгвэл 2 дахь өдрийн уралдаанд 11-12 насны ангилалын охидын 2 км-ийн зайд сонгомол техникийн төрлөөр Н.Мөнгөнцэцэг мөнгөн медаль, хөвгүүдийн 2.5 км-ийн зайд Г.Энхнасан алтан медаль, Т.Амарсанаа мөнгөн медаль, 13-14 насны охидын 2.5 км-ийн зайд Д.Урангоо алтан медаль, хөвгүүдийн 2.5 км-ийн зайд С.Энхболд мөнгөн медаль, 17-18-насны охидын 7.5 км-ийнн зайд Д.Оюунчимэг алтан медаль, хөвгүүдийн 10 км-ийн зайд М.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, Буухиа тэмцээнд хөвгүүдийн баг 1-р байр, охидын баг 1-р байр алтан медаль тус тус хүртсэн юм. Ээнхүү тэмцээнд манай аймаг Л.Чинцэцэг, Г.Батсүх дасгалжуулагчтай 15 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцож 13 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль, багийн дүнгээр алтан медаль нийт 23 медаль хүртэж 1 спортын мастер төрөн гарсан амжилт үзүүлсэн байна.
Багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Л.Чинцэцэг дасгалжуулагчтай Төв аймаг 46 оноогоор, 2-р байрыг Ж.Баярсайхан дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р баг 47 оноогоор, 3-р байрыг Л.Хишигдэорж дасгалжуулагчтай Булган аймгийн 2-р баг 37 оноогоор, 4-р байрыг Ч.Хүрэлбаатар дасгалжуулагчтай Орхон аймаг 119 оноогоор, 5-р байрыг Г.Пүрэвжав дасгалжуулагчтай Увс аймгийн 1-р баг 120 оноогоор эхний байруудыг эзэллээ.