ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дарханыхаа тамирчныг дэмжихийг уриалж байна

2018-02-22

         Дархан-Уул аймгийн “Од цогцолбор сургуулийн 8 г ангийн сурагч Х.Номин нь 2018 оны 01 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд Вьетнам улсад зохиогдсон Азийн ӨАШТэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Монголын талбайн теннисний түүхэнд анх удаа хошой мөнгөн медалийн эзэн болсон бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 5-17-ны өдрүүдэд Дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнд оролцохоор Шриланка улсыг зорихоор болоод байна.
          Түүний 2017-2018 онд гаргасан  амжилтаас дурдвал: Насанд хүрэгчдийн УАШТэмцээнд хүрэл медаль, Олон улсын хүүхдийн спортын VII их наадмаас Алтан медаль, Өсвөр үеийн УАШТэмцээнээс мөнгөн медаль, Монгол, ОХУ, БНХАУ-ын тамирчдын дунд зохиогдсон “Энх тайван найрамдал залуу элч” Олон улсын тэмцээнээс хошой хүрэл медаль, “Алтан тариа” ХХК-ийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль, “Улаанбаатар цом” нэрэмжит тэмцээнээс Алтан медаль, “ПИ ЭД ЖИ” ХХК-ийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль, “ДАРХАН ЦОМ 2017” өсвөрийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль, “Макс” группийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль, Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Тэнгэрийн хишиг-2017 тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн байна.
        Иймд Дарханыхаа тамирчныг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалж байна.  
        Дансны дугаар: ХААН 5046450495
        Данс эзэмшигчийн нэр: Дархан-Уул аймгийн Талбайн теннисний холбоо НҮТББ
        Холбоо барих утас: 9902-7448, 9901-3058

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%