ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн итх-ын дарга Ц.Энхбат монгол түмний уламжлалт "Сар шинийн баяр" -ын өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүллээ

2018-02-15

 

“ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

 

            Богд Хан хайрханаа тойрон Улаанбаатар нийслэлээ өлгийдөн оршсон, ЭВ-ӨВ-ЗӨВ-ийг эрхэмлэгч Төв сайхан нутгийн маань иргэд олон түмэн Та бүхэнийхээ амрыг айлтгаж 17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

          Өндөр хүндэтгэлт өвгөд буурлууд, өнөө цагийн түүхийг дархлан бүтээгч идэр залуус, өрнөх ирээдүйн эзэн цог золбоот хүүхэд багачууд та бүхэн минь бие тэнхлүүн, магнай тэнэгэр, амжилт бүтээл өрнүүн, ажил үйлс өөдрөг, эрдэм номын олз омог арвин, эрмэлзэн хичээх хүсэл тэмүүлэл дүүрэн аав, ээж, ахан дүүс, ураг төрөл, хүй элгэнээрээ сайхан шинэлцгээж байна уу?

         Монгол түмний билгийн тооллын цагаан сарын баяр бол оршин амьдрагч эх дэлхий минь илч гэрлээрээ ивээгч алтан нарыг одот тэнгэрийн мандлаар бүтэн тойрч нас нэмсний баяр, хахир өвлийн бэрх улирлыг малчин түмэн минь хөдөлмөр зүтгэлээрээ даван туулсан амжилтын баяр, шимтэй бүхэн дэлгэрч цэцэглэх, үндэстэй бүхэн үржин өсөх, үйлс ажил нь өрнөн дээшлэхийн бэлэгдэлтэй урин хавартай энх мэнд золгосны их баяр билээ.

          Цаг хугацааны хүчит урсгалаар улиран одож буй “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил айл бүрийн амьдралд амжилт, олз авчирсан гэгээн дурсамж үлдээсэн он цаг болон мөнхөрлөө.

 

          2017 он бол аймгийн Засаг даргын үйл ажилгааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлсэн, авшиг юугаа харамгүй хайралсан жил байлаа.

        Аймгийн ИТХ-ын төлөвлөж зорьсон ажлуудаа амжуулж аймгийнхаа ойрын болоод дунд хугацааны төлөвлөгөө, хөтөлбөрүүдээ ч баталлаа.

       2018 он “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ төр Засгийнхаа бодлого, шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлж, аймгийн “Засаг даргын үйл ажилгааны хөтөлбөр”-ийн гол гол зорилтуудаа хангасан, бүтээн байгуулалт өрнөсөн, аймгийн ИТХ-аас зарласан “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” -ийн бүхий л үйл ажиллагаа үр дүнтэй болж иргэд олон түмнээрээ амжилттай өрнүүлсэн, аймгийн түүхт 95 жилийн ой, алдартнуудын маань дундаас их, тэгш ой нь тохиож буй баяр ёслолоо тэмдэглэсэн, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, гал голомтоо сахиж буй ард олныхоо аз жаргалтай, элбэг хангалуун амьдарлын төлөө эвийн хүчийг зангидан, өвийн ихийг хамгаалж, зөвийг эрхэмлэн дэмжиж эрмэлзэл хүслээ нэгтгэн хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллацгаахыг уриалж байна.

       Даяар Монголын хөх толбот, тэнгэрлэг заяат, нүүдэлчин удамт түмэн олон Та бүхэндээ айл хотлоороо амар амгалан, ахан дүүсээрээ түвшин сайхан шинэлэхийн ерөөлийг өргөе.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%