ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2018-02-14

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, урианы жилд дэвшүүлсэн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллагсдынхаа идэвхийг өрнүүлж, тодорхой асуудлыг шийдвэрлэн орон нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлж 2017 оны ажлын амжилтаараа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хошуучлан ажиллаж байгаа дараах байгууллага, хамт олныг аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шалгарууллаа. Үүнд: Н.Дугар даргатай Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Төв аймгийн салбар, Л.Хосбаяр захиралтай Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Д.Оюунгэрэл эрхлэгчтэй Заамар сумын Хайлааст багийн “Шижир алт” цэцэрлэг, Д.Мөнхзул эрхлэгчтэй Бүрэн сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон тус тус шалгарсан байна. Мөн сүүлийн 3 жилийн ажлын үр дүнгээр салбарын тогтоосон стандартыг бүрэн хангалттай биелүүлж, 2017 онд аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдэн ажлын амжилт нь тогтвортой өсч буй дараах тэргүүний ажилтан, албан хаагчдыг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж урамшууллаа. Үүнд: “Төрийн захиргааны албан хаагч”-аар Борнуур сумын ЗДТГ-Нийгмийн бодлогын ажилтан Х.Дорж, “Эдийн засаг, санхүүгийн ажилтан”-аар Аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны менежер А.Зоригоо, Борнуур сумын ЗДТГ-ын санхүү албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал, “Эрчим хүчний салбарын ажилтан” – аар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зуунмод түгээх төвийн Монтёр Г.Отгончулуун, Төв гэрэл ХХК-ны Цахилгаанчин Д.Балжинням, “Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны салбарын ажилтан” -аар Аймгийн шуудан үйлчилгээний газрын жолооч Ж.Ганболд, Аймгийн холбооны газрын Үйлчилгээний оператор Н.Оюунчимэг, “Барилгачин” – аар Өгөөмөр Уул ХХК-ний Засал чимэглэлчин М.Төгсмөнх, “Ахуй үйлчилгээний салбарын ажилтан” - Төв Чандмань ДЭХГ-ын Халаалтын зуухны машинист Б.Сүхбаатар, “Худалдаа үйлчилгээний салбарын ажилтан” -аар Заамар сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Х.Батсүрэн, “Хүнсчин-Тогооч” -оор Могол ноос ХХК-ний Зоогийн газрын тогооч П.Оюун , “Зам, тээврийн салбарын ажилтан” – аар Хайрхан зам хоршооны жолооч Н.Энхбаатар, Төв АЗЗА ТӨХК-д замчин, жолооч Д.Энхбаяр, “Хөдөө аж ахуйн ажилтан” – аар Баянцагаан сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Г.Алтангэрэл, Баянцогт сумын МЭҮТасгийн Малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Ч.Алтангэрэл, “Байгаль орчны салбарын ажилтан” – аар Жаргалант сумын Ойн ангийн байцаагч Л.Ууганбаяр, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч” -ээр Борнуур сумын Баянтариалан ХХК-ний захирал Ц.Батбаяр, Моголноос ХХК-ний Гүйцэтгэх захирал А.Ариунболд, “Хууль хяналтын ажилтан” -аар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, Төв аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгийн замын цагдаа зохицуулагч Н.Мөнхбат, “Багш” -аар Баянчандмань сумын Одод цэцэрлэгийн арга зүйч Д.Март, Баян сумын ЕБС-ийн дүрслэх урлаг, технологийн багш Г.Батсайхан, Цээл сумын ЕБС-ийн бага ангийн багш Б.Жавзмаа, “Эмч” -ээр Угтаалцайдам сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгч их эмч С.Тунгалаг, “Эрүүл мэндийн салбарын ажилтан”-аар Баянцагаан сумын Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан М.Сүрэнхорлоо, Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахлах лаборант Л.Саранцэцэг, “Соёл урлагийн ажилтан” – аар Монгол туургатан театрын Бүжигчин, бүжгийн багш С.Төмөртогоо, “Тамирчин” – аар Аймгийн ОБГ-ын Гал унтраах ангийн захирагч Э.Энхбат, “Шилдэг менежер” – ээр Хүмүүн сургуулийн Ерөнхий захирал Л.Эрдэнэцэцэг, Сэргэлэн сумын ЗДТГ-ын дарга С.Ганчимэг, “Улсын байцаагч” – аар Мөнгөнморьт сумын Татварын улсын байцаагч Ж.Эрдэнэцэцэг, “Үйлчилгээний ажилтан” – аар Хот тохижуулах газрын үйлчлэгч С.Оюунчимэг, Хот тохижуулах газрын жолооч Л.Мягмарсүрэн нар тус тус тодорсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%