ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Тийн унжилгат хэмээх "Шороон нохой" жилийн сар шиний баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо

2018-02-12

     Билгийн тооллын ХҮII жарны “Тийн унжлагат” хэмээх ШОРООН НОХОЙ жилийн сар шинийн баярт зориулсан аймаг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2018 оны 02 сарын 10-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа. Барилдаанд Сүмбэр сумын харъяат, “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Баточирын ГОНЧИГТАВХАЙ түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Их шавь дэвжээний бөх аймгийн арслан Сүрэнжавын ОЧИРБАТ үзүүрлэж, Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАР, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн харцага Балтмөнхийн БАДАМДОРЖ нар шөвгөрсөн байна.
               Тус барилдаанд үзэгч түмний уран хурц барилдаанаараа баясгасан Сүмбэр сумын харьяат, сумын заан Цогт-Эрдэнийн Элбэгбаярт “Уран барилдаантай” бөхийн шагналыг олголоо. Мөн тус барилдааны үеэр аймгийнхаа цолтой ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%