ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

2018-02-05

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, семинарыг Засгийн газрын болон бүх шатны Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” урианы бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулахад бодлогоор дэмжиж, арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.Сургалт, семинарын үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нартай Үр дүнгийн гэрээ байгуулахаас гадна сумдын Засаг дарга нартай Засгийн газрын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээг аймгийн Засаг дарга байгууллаа.27654716_1624325767617021_4362617805782912461_nМөн босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч болон босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, аймгийн Цагдаагийн газрын гурвалсан гэрээ байгуулах зэрэг арга хэмжээнүүд боллоо. Арга хэмжээний үеэр 2017 онд ажлын үзүүлэлтээрээ бусад сумдаа манлайлсан 5 сумыг шагнаж урамшууллаа. Аймгийн хэмжээнд 27 сумаас Тэргүүн байрт Эрдэнэ сум, Дэд байрт Баянцогт сум, 3 дугаар байрт Баянчандмань сум, 4 дүгээр байрт Лүн сум, 5 дугаарт байрт Зуунмод сум тус тус шалгарсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%