ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо

2018-02-02

  Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн ээлжит хуралдаанаар 17 дугаар жарны гал Тахиа жилийн улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч хамт олон, тариаланчдыг тодрууллаа.
   Энэ жил улсын хэмжээнд 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар тодрууллаа. 
  Манай аймгаас “Улсын аварга малчин”-аар Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн малчин Сүрэнгийн Цэнд-Аюуш, “Улсын аварга Тариаланч хамт олон”-оор Жаргалант сумын “Орхон тариа” ХХК, “Улсын аварга тариаланч”-аар Жаргалант сумын Дулаан-Уул багийн тариаланч Лувсансамбуугийн Ганбат,  “Бүтлийн ундарга” ХХК-ийн механикжуулагч Дашзэгвийн Нэргүй нар шалгарсан байна.  
   Улсын аваргуудын шагналыг хаврын тэргүүн сарын Сар шинийн өмнө гардуулан өгдөг уламжлалтай.
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%