ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД “ПАРК ТАУН-2” ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

2018-02-02

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.02.01/ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгох тухай” асуудлыг оруулж хэлэлцүүлсэн юм. Тодруулбал Минж проперти ХХК нь Дархан хотдоо нийт 9 блок бүхий 620 айлын  үйлчилгээтэй орон сууцны цогцолбор “Парк таун” хотхоныг ашиглалтад оруулсан туршлагатай компани юм.  Тус компани нь “Парк таун-2” төслийн хүрээнд 2018 оноос эхлэн Дархан сум 14 дүгээр багийн 3 дугаар хороололд дараагийн ээлжийн “Парк Таун-2” 9 блок 640 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөж байгаа бөгөөд уг төслийг Тэргүүлэгчдэд танилцуулсан юм. 
Энэхүү төсөл нь 2.18 га талбайг хамрах бөгөөд хотхоныхоо төв хэсэгт автомашины хөдөлгөөнгүй аюулгүй орчин, ногоон байгууламж, усан сан, хүүхдийн тоглоомын талбай бүхий орчин үеийн шийдлээр төлөвлөжээ. 
Тэргүүлэгчид Тус хотхоныг байгуулах 2.18 га талбайг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгон оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд залуу гэр бүлүүдэд урьдчилгаагүйгээр байр олгох, хувь лизин хийх боломжийг бүрдүүлэх боломжуудыг судалж, иргэдэд орон сууц худалдан авах уян хатан нөхцөлийг бүрдүүлж ажиллах саналыг гаргав. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%