Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 27 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулан “ 2017 оны үйл ажиллагааны үр дүнг тооцох, 2018 онд дэвшүүлсэн зорилт, Сумдын ИТХ-аас батлан гаргаж буй тогтоолын эрх зүйн үндэслэлийг сайжруулах, шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулж иргэдэд мэдээ мэдээллийг хүргэх, Хурлын дотоод ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зорилгоор нэгдсэн сургалтыг хийлээ.
Тус сургалтаар Архивийн Ерөнхий газраас “Албан хэрэг хөтлөлтийн стандарт, хадгаламжийн нэгж үүсгэх үйл ажиллагаа, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах журмыг хэрэгжүүлж ажиллах нь” сэдвээр,
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй зөрчил дутагдал цаашид анхаарах асуудал, Албан тушаалтны ХАСХОМ Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, тайлан, мэдээ, ХАСУМ, мэдэгдэл, тайлбар гаргах эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, сумдын ИТХ-ын дотоод ажил, Khural.mn цахим хуудасны ашиглалтын талаар, сумын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны үр дүн, анхаарах асуудлын талаар ажилтан М.Эрдэнэдалай, Д.Батцэцэг, Д.Оюунсайхан, Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.
Тогтоол шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг сайжруулах тухай, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим асуудлын талаар Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргийн үүргийг гүйцэтгэгч Б.Оюунцэцэг
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллахад анхаарах зарим асуудлын талаар Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма
Сумын ИТХ-аар төсөв, хөрөнгө оруулалтын жагсаалт арга хэмжээ батлахад анхаарах зарим асуудлын талаар Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт
Шилэн дансны тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн талаар Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас
Дотоод удирдлагын системийн ашиглалтын талаар Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Н.Эрдэнэболд
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид орон нутагт анхаарах асуудлын талаар Аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс тус тус мэдээлэл хийж семинар өгч ажиллаа.
Тус сургалтаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны үйл ажиллагаа, 2018 оны аймаг, сумын ИТХ-ын хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагааны чиглэлийн тухай аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн нар мэдээлэл хийж цаашид анхаарах ажлын талаар ажлын чиглэл өгч ажиллалаа.